Blog


Дархадын Цэнхэр Хотгор Унадаг Дугуйн Аялал

Дархадын Цэнхэр Хотгор Дугуйн Аялал

Аяллын тухай

🌞 Монгол орныхоо хоймор нутгийн үзэсгэлэнт байгаль Хөх Сувд Хөвсгөл нуурын хөвөөгөөр, Дархадын Цэнхэр Хотгороор хөндлөн гулд, Цаатан овогийнхон амьдардаг  Тайгын уулсаар, Тэнгис Шишгэдийн бэлчирээр болон сүндэрлэн харагдах Дархан Цаазат Хорьдол Сарьдаг, Улаан Тайгын сүрлэг уулсын дэргэдүүр унадаг дугуй жийн аялуулах хөтөлбөр танилцуулая🌞

Аяллын Тойм


🤑 💰💰 Үнэ                                                         1,450,000-1,650,000 

📅📆 Үргэлжлэх хугацаа                                  12 өдөр, 11 шөнө

🏁🏁Туулах замын урт                                      385 км

Өдөрт туулах дундаж замын урт              55 км

🚲Дугуйтай аялах өдрийн тоо🚲                   7 өдөр                           

🐴Морьтой аялах өдрийн тоо🐎                     2 өдөр

Тээвэрийн хэрэгсэлийн төрөл                            🚂 🚘  🚤

Түвшин                                                                     Дундаж

Хоноглох газар                                                     Майхан, гэр гэйстхаус

Аяллын Хөтөлбөр

Аялал Улаанбаатар хотоос галт тэрэгээр эхлэж, Эрдэнэтээс цааш машинаар яван зорисон газартаа унадаг дугуйгаа жийгээд Тайгын уулсад мориор аялаж, Тэнгис Шишгэдийн голоор моторт завь барьж эцэст нь агаарын тээврээр харих юм.

1 дэх өдөр: Улаанбаатар - Эрдэнэт 

Оройн 6 цагт төв вокзалын гадаа цугларч уулзаж танилцан аяллын мэдээлэл, зөвөлгөөг өгнө. Унтлагын галт тэргээр зорчиж шөнийн турш аялана. Цэвэр ус ойр зуурын амны зугаагаар хангах ч оройн хоолоо өөрсдөө зохицуулна. (🚂 500км)

2 дох өдөр: Эрдэнэт Хот- Бэлтэсийн Гол

Өглөө нарнаар Эрдэнэтэд хүрнэ. Арын албаны бусад баг, тогооч жолооч нар биднийг анхны хээрийн өглөөний ундтай хүлээж авна. Ингээд 458 км холын аян замдаа гарч Мөрөн хотод өдрийн хоолоо идэн Хилийн Цэргийн албанаас хилийн зөвшөөрөлөө аваад цааш Бэлтэсийн гол хүрж майханаа барин хээр хоноглоно. (🚐 460км)

3 дах өдөр: Бэлтэсийн Гол - Багтагийн Гол

Энэ өдөр анхны унадаг дугуй жийж аялах өдөр. Бид эхлээд Томийн давааны орой хүртэл 20-д км машинаараа гараад давааны оройгоос ардруу нь дугуйгаа жийж эхлэнэ. Даваа урд талаасаа их өгсүүр ч ар талруугаа харьцангүй гайгүй. Балбиргын гурван хөндийг хөндлөн гулд жийн Өлийн даваа өөд өгсөж Дархадын Цэнхэр Хотгорын босго хүрнэ. Аян замаа 12 жилийн овоондоо даатгаж ерөөн ой модон дундуур цааш ураадаж Улаан-Уул сумаар дайрч түр амс хийх зуураа хүйтэн ундаа сэлт авч ууж амарч аваад хоноглох газар Багтагийн голруу жийнэ. Бидний хэрхэн явахаас хамаарч өдрийн ундаа Улаан-Уул сум хавид идэх болов уу.

Томийн даваа д.т.д 2220м, Өлийн даваа д.т.д 2040м, 🚴🚴 50-55км. 🚐 20км

4 дэх өдөр: Багтагийн Гол - Ренчинлхүмбэ Сум

Дархан Цаазат Хорьдол Сарьдаг уулсын дэргэд хоносон бид өглөөгөө аажуухан эхлэж бага үдээр энэ өдрийн дугуйгаа жийж эхлэнэ. Зам зуур нутагийнханы шүтэж хэрэглэдэг Дээд Цагаан Нуурын рашаанаар дайран элэг цөс бөөрний рашаан хүртээд өдрийн ундаа Шишгэд гол дээр идэж тал дундуур нуур голын хөвөөгөөр салхи татуулан сумын төв орно. 

Сарьдаг Инн гэйстхаусын гэр байшанд тухлаж хононо. Манай тогооч ч мөн өөрийн гал зуухтай залгаж оройн хоол өглөөний ундаа хийнэ. (🚴🚴 40-45км).

5 дах өдөр: Ренчинлхүмбэ Сум - Сэрүүн Хогорог

Хоолны зааланд өглөөн цайгаа ууж гүйцээд Монголд нэн ховорхон ургадаг Бөлбөө цэцэгийн нуурын зүг хөдлөнө. Энэхүү цэцэг нь зөвхөн өдрийн цагаар дэлбээгээ нээж орой болохоор хумьдаг. Шаргайн гол хүрч үдийн цайгаа ууж, голоо хөвдөг гүүрээр нь гатлан Тарган нуураа тойрч жийгээд Нарийн даваа өөд өгсөн оройд нь гараад ардруу нь дугуйгаараа шааригдуулан Сэрүүн Хогорог голын хөндийг өгсөж жийсээр адуучин айлдаа ирнэ (🚴🚴 65км).

6 дах өдөр: Сэрүүн Хогорог-Зүүн Тайга

Цаа бугын амин газар өлгий нутаг Баруун, Зүүн Тайга байдагаас бид Зүүн Тайгад зочилох юм. Цаа бугаа дагаж нүүдэлэн амьдардаг Тува үндэстэнээс тасарч үлдсэн цөөхөн иргэдийг  цаа буга малладагаар нь Цаатан гэж бид хэлж ярьж заншсан ч Цаатан гэж дуудуулахдаа таатай биш байдагийг Дархад нутагийнхан өгүүлдэг. Энэ өдөр өглөө эртлэн босож өглөөний цайгаа хурдан ууж дуусгах хэрэгтэй. Адуучин айлын хүн бидэнд морьд бэлдэж өгөх бөгөөд хамаг ачаагаа хөтөлгөө мориндоо ачаад морин аялал эхэлнэ. Хоёр өдөр нэг шөнийн бүх хэрэгцээтэй зүйлээ л авч явах тул ард үлдэх жолоочдод хэрэглэхгүй юмсаа даатгаж үлдээнэ. Замын нөхцөл намаг шавартай, хад чулуутай өндөр уул өгсөж давна. Сайлагтын даваа д.т.д 2450м өндөр. Энэ нь энэ аяллын хамгийн өндөрлөг цэг юм. Давааны цаад талруу хэсэг огцом уруудаад Тайгын айлууд дээр бууна, зарим айлууд илүү урцтай, ирсэн гийчидийг гал хөлтэй урцандаа хонуулах сонирхолтой байдаг тул урцанд байрлах боломжтой. Тайгын айлын аж ахуйтай танилцаж, биеийн жин багатай бол цаа буга унаж дурсгалын зураг татуулан хүүхдүүдтэй тоглож наадна. Тайгын бүх айлууд цаа буганыхаа эврээр гар урлал хийдэг. Бидний байгаа газрын гадаа бүх бэлэг дурсгалын худалдаагаа дэлгэж харуулах тул шоппинг хийх мөнгөтэй ирээрэй (🏇🏇 30км).

7 дох өдөр: Зүүн Тайга - Сэрүүн Хогорог

Тайгын нар өндөр уулын цаанаас алгуурхан мандаж сэрүүн хоносон хөндийг сэрээхүйд бид буцах замдаа бэлдэж ачааллан, ирсэн замаараа эргээд буцна. Огцом уруудсанаараа өнөөдөр огцом өгсөж даваад давааны уруу морьд ч төвөггүй гэрийн зүг дуртайяа алхална. Доор жижиг голын эргэ дээр нэг сайхан цайлж аваад, цагаан газар шогшуулж ергүүлэн ард үлдсэн жолоочид дээрээ ирнэ. Сэрүүн Хогрог хүйтэн сэрүүнээрээ алдартай. Хоёр өдрийн морин аяллын алжаал нилээн байна байх эртхэн унтаж амрана (🏇🏇 30км).

8 дах өдөр: Сэрүүн Хогорог - Тэнгис Шишгидийн Бэлчир

Морьд баяртай! Унадаг дугуйн суудалдаа мордоод Хогорогын голын хөндийг уруудан жийж Хогорогийн шангийн эргэцэг хүрж түр амс хийх зуураа эртний галт уулийн дэлбэрэлтийн ул мөр тогтоцыг сонирхоно. Цааш үргэлжлүүлэн Богжын даваа өгсөхийн өмнө ундлаж амарч аваад модон дундуур өндөр даваа өөд жийнэ. Даваанаас уруудсаар Тэнгис-Шишгэдийн бэлчир байгалийн цогцолборт газар хүрч хоноглоно. Урсгал ширүүн Тэнгисийн гол, ус ихтэй зөөлөн бүлээн Шишгэд хоёр том гол энд уулзан Бага Енисей мөрөний эх болон Оросын нутагруу урсдаг. Энэ үзэсгэлэнт бэлчирт Тэнгис голын хөвөөг өгсөж ойролцоох уулруу явган аялах, эсвэл загасчидын кампаас моторт зав хөлөглөн их голоо уруудаж газар үзэх гэх мэт юу дуртайгаа хийж үдшийг өнгөрөөнө.

(🚴🚴 35км).

9 дэх өдөр: Тэнгис-Шишгидийн Бэлчир - Ренчинлхүмбэ Сум

Энэ өдөр энэ аяллын хамгийн хол жийх өдөр, зам зуур хэд хэдэн даваа гүвээтэй. Богжын даваагаараа даван Цагаан нуураас урсах Шишгэдийн хөвдөг гүүрээр гаран Цагааннуур сумын төв орох ба тэнд хилийн заставт ирсэн явсанаа бүртгүүлээд төвөөр дэлгүүр хоршоогоор дайран аяллаа цааш үргэлжлүүлээд давааны ардхан нуурын эргэ дагуу үдийн хоолоо иднэ. Хоолны дараа Дүлүүтийн өндөр даваагаар давахад Ренчинлхүмбэ сум ортол зам цагаахан. Шишгэд голын өөр хэсэгээр хөвдөг гүүрээр хоёр удаа гатлаж байсан, энэ удаа салаар гатлана. Дархадын хотгор хэд хэдэн зуун том жижиг нууртай, сумын төв ортол зам дагуй нилээд нь бий. Тэдгээрийн хөвөөгөөр хойш урагш жийсээр Сарьдаг Инн гэйстхаустаа эргэн ирнэ (🚴🚴 70-75км).

10 дах өдөр: Ренчинлхүмбэ - Жиглэг

Эл өдөр нутгийн иргэд Далай Ээж хэмээн сүслэн дууддаг Хөх Сувд Хөвсгөл нуурын хөвөөнд сүүлчийн майхантай хоноглох өдөр. Сумын төвөөс Хөвсгөл нуурын зүгт Хуурчийн хөндийгөөр Арсайн гол хүрч голоо өгсөж аялал үргэлжлэнэ, энэ голыг усаар хэд хэдэн удаа гатлах тул голын хүйтэн усанд хөлөө дүрэх бэлтгэлтэй байгаарай. Өлийн голд байх Хорьдол Сарьдагийн байгаль хамгаалагчын байрны ойролцоо өдрийн хоолоо идээд Жиглэгийн даваагаа давж, цэцэгт нуга, өтгөн ой дундуур уруудсаар гэнэт л цэлэлзсэн  Хөвсгөл нуур гараад ирэх нь байгалийн гайхамшиг. Орой түүдэг гал асаасан хөгжилтэй үдэш байх болно (🚴🚴 60км). 

11 дах өдөр: Жиглэг - Жанхай

Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын баруун хөвөөгөөр аялах сүүлчийн дугуйтай өдөр. Өглөө эртлэн Сантын даваагаар давж Хар Усны рашаан уснаас ундаалан үдийн хоолоо Уран Дөш уулын харгалдаа газар тааруулж үдлээд нуурын хөвөөгөөрөө жийсээр Жанхайд хүрэлцэн ирнэ.

🚴🚴 50км. 

12 дах өдөр: Мөрөн - Улаанбаатар

Өглөө эртлэн Жанхайгаас хөдлөж Улаанбаатарлуу 1000км машинаар явна.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС                                                 

  •  Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх вагон 
  • Машин түрээс, шатахуун
  •  Хөтөч
  • Тогооч
  •  2 өдрийн морин аялал
  •  Аяны майхан, хээрийн гол тогоо
  •  Өдрийн 3 хоол

  •  Гэр гэстхауст 3 хоног

  • Унадаг дугуй

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Аяллын даатгал

  • Аялагчийн хувийн хэрэгслэл


Хэрвээ аялагч өөрийн унадаг дугуйгаа авч авбал аяллын төлбөрөөс 240,000 ₮ хасагдана

АЯЛАГЧИЙН БЭЛТГЭЛ

  • Аяны мишок, гудас
  • Борооны цув, усны гутал
  • Хувийн эмийн сан
  • Аялалд тохирсон хувцас нөөц
  • гар чийдэн
  • бусад хэрэгцээт хувийн бэлтгэлээ хангана

                                 


  Биднийг сонгож үйлчлүүлсэнд баярлалаа